Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө ажиллагааг түр зогсооход нийт өрхүүдийн 28 хувь нь хүүхдээ эмээ, өвөөд нь харуулах байдлаар зохицуулж байсан бол арван гэр бүл тутмын нэг нь ажлаасаа гарч, гэрээр хүүхэд харах сонголтыг хийхээс өөр аргагүйд хүрсэн байна(ФЭС, 2020). Нөгөөтэйгүүр хөл хорионы үед хүүхэд харах үйлчилгээний асуудлыг цогцоор нь шийдсэн бодлого байхгүй тохиолдолд улсын хэмжээнд 72000 орчим өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх хамгийн түрүүнд хөндөгдөнө. Тиймээс хөл хорионы дэглэм хэрэгжүүлж байгаа үед холбогдох бодлогын арга хэмжээнүүдийг боловсруулахдаа жендэрийн нүдээр харж, мэдрэмжтэй шийдвэр гаргаснаар хөдөлмөрийн орчинд дунд болон урт хугацааны эерэг нөлөөллийг авчрах юм. V. Дүгнэлт Дээр өгүүлсэн судалгааны үр дүнгүүдийг нэгтгэн үзвэл цар тахлын нөхцөл байдлаас болж эмэгтэйчүүдэд өрх гэрт нэмэлт ачаалал ирж байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн оролцоог багасгах урвуу нөлөөлөлтэй байна. Түүнчлэн дотоодын хөл хорионы үеэр эмэгтэйчүүд давамгай ажилладаг салбарууд эдийн засгийн хямралд гүнзгий өртөж байгаа тулд тэдний ажиллах хүчин дэх оролцоо буурах үндсэн хүчин зүйлийн нэг болж байгаа юм. Энэхүү нөхцөл байдалд, бодлого боловсруулагчдын зүгээс Ковид-19 цар тахлын дараах үеийн хөдөлмөрийн ертөнцөд тулгарах өөрчлөлтүүдэд бэлэн байж, тэдгээрийг тусгасан алсын хараатай шийдвэрүүдийг гаргахын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээл дээр үүсч буй жендэрийн сорилтуудыг урьдчилан харах шаардлагатайг харуулж байна. Ингэхийн тулд шийдвэр гаргагчдыг цар тахлын нөлөөллийг нийгмийн тодорхой бүлгүүдээр тооцон гаргасан судалгаа, статистикийн мэдээллээр тогтмол хангах нь чухал юм. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш байдал болон нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтуудыг нягтлан үзвэл эдийн засгийн болон амьдралын бусад талбарт жендэрийн ялгаатай байдал байсаар байгаа нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үүрэг амлалтыг хойш татах үзүүлэлт болоод байна. Эмэгтэйчүүд боловсролын түвшин болон ур чадвараасаа үл хамааран эрэгтэйчүүдээс доогуур үнэлэгдэх нь элбэг бөгөөд соёлын хэм хэмжээ, цалин хөлсний - 23-
Druckschrift
Mongol Ulsyn hödölmörijn zah zėėlijn žendėrijn tėgš bajdald Kovid19 car tahlyn üzüülž buj nölöö
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten