Druckschrift 
Mongol Ulsyn hödölmörijn zah zėėlijn žendėrijn tėgš bajdald Kovid19 car tahlyn üzüülž buj nölöö
Einzelbild herunterladen
 

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө дотоодод халдвар тархахаас амжилттай сэргийлж(Эрхэмбаяр, 2020) 2020 оны 11- р сарын 10- ны байдлаар дотоодын халдвар илрээгүй байсан бөгөөд Монгол Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн 374 тохиолдол нь бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байсан юм 4 . Гэвч дотоод дахь анхны халдвар 2020 оны 11 сарын 11- нд албан ёсоор бүртгэгдэж, УОК ­ын зүгээс 12 дугаар сарын 1- ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд хатуу хөл хорио тогтоон, бүх шатны боловсролын байгууллага, бизнесүүдийн үйл ажиллагаа, орон нутгийн дотоод зорчих хөдөлгөөн зэргийг түр зогсоосон байдалтай байна. Одоогоор Засгийн газрын зүгээс Ковид-19 цар тахлаас үүдэлтэй хөл хорионы үеэр бий болох нийгэм, эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулах үе шаттай, цогц төлөвлөгөө танилцуулаагүй байгаа учраас цар тахлын эрт үед буюу дотоодод халдвар илрэхээс өмнө авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг дор авч үзсэн болно. Коронавирусын халдвар хүн амд тархахаас урьдчилан сэргийлж авч хэрэгжүүлсэн голлох зохицуулалтын нэг нь бүх шатны боловсролын байгууллагын танхимын үйл ажиллагааг 2020 оны 2 дугаар сараас эхлэн 9 дүгээр сарыг хүртэл долоон сарын хугацаанд зогсоосон явдал юм. Танхимын сургалтыг алсын зайн сургалтын хэлбэрүүдээр орлуулж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад теле хичээл, их сургуулийн оюутнуудад цахим хичээл орох байдлаар үргэлжилсэн. Зайны сургалтанд хамрагдах бэлэн байдал оюутан, сурагчдын техникийн болон эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалан ихээхэн ялгаатай байснаас гадна улсын болон хувийн сургуулиудад мөрдөх зайн сургалтын нэгдсэн удирдамж, зөвлөмж дутмаг байв. Тухайлбал, хөдөө орон нутгийн сурагчдын дөнгөж 25 хувь нь теле хичээлд хамрагдсан бол энэ тоо Улаанбаатар хотын хэмжээнд 47 хувьтай байсан(Батнэмэх, 2020). Ийнхүү теле хичээлийн хамрагдалт газар зүйн байршлаар ихээхэн зөрүүтэй байгаа нь цахим дэд бүтэц, түүний хүртээмж ялгаатай байгааг илтгэх төдийгүй хот, хөдөөгийн цахим хуваагдал буюутэгш бус байдал өндөр байгааг харуулж байна. Харин их сургуулиудын хувьд цахим 4 Дэлгэрэнгүй мэдээллийг www.mohs.mn ЭМЯ- ны албан ёсны сайтаас авч болно. - 10-