Druckschrift 
Mongol Ulsyn hödölmörijn zah zėėlijn žendėrijn tėgš bajdald Kovid19 car tahlyn üzüülž buj nölöö
Einzelbild herunterladen
 

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудын ихэнх нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүд учраас ажил олгогчдын маш цөөхөн хэсэг нь хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл болон ирээдүйд ажлын байранд бий болох өөрчлөлтүүдийн талаар тодорхой ойлголттой байдаг. Түүнчлэн ихэнх ажил олгогчдын хувьд хөл хорионы үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зайлшгүй үүсээд буй ажилтныг зайнаас ажиллуулах шаардлагыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, ажлын үр дүнг хэрхэн үнэлэх, гүйцэтгэлийг хэрхэн тооцох талаар тодорхой ойлголтгүй байна(Энхжаргал, 2020). Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулинд дээрх асуудлуудыг тусгаж өгснөөр ажил олгогчдын хувьд илүү тодорхой эрх зүйн орчин бий болох юм. Ирээдүйд бүтэн цагийн буюу өдрийн найман цагийн хөдөлмөр хэмээх ойлголт халагдаж, зайн болон цахим боломжуудыг ашиглан хоёроос гурван ажил зэрэг эрхлэх шаардлага тавигдах нь гарцаагүй бөгөөд энэ үйл явц цар тахлын нөлөөгөөр улам хурдсах нь тодорхой боллоо. Ковид- 19 цар тахлын үеийн сургамжуудыг нэгтгэн, цаашид бодлогод хэрхэн тусгах талаар нийгмийн өөр өөр бүлгүүдийн дуу хоолойг сонсож, олон талт үр дүнтэй яриа хэлэлцээг өргөнөөр эрчимтэй зохион байгуулах, тодорхой үр дүнд хүргэж ажиллах шаардлагатай байна. Цахим технологийн дэвшлийг өдөр тутмын ажлын орчинд нэвтрүүлж, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцлийг дэмжих боломжуудыг эрэлхийлж, эрх зүйн орчноор хангах нь зүйтэй. Ингэснээр албан бус эдийн засагт ажиллаж буй болон өрхийн хөлсгүй хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдэд өөрсдийн хөдөлмөрийг зохистой үнэлүүлж, нийгмийн хамгааллын тогтолцооноос ашиг шим хүртэх боломж нээгдэнэ. 4.2. Цахим ур чадвар олгох хөтөлбөрөөр дамжуулан эмэгтэйчүүдийг чадавхжуулах Хэдийгээр Монгол Улсын хэмжээнд нийт хүн амын цахим бичиг үсэг тайлагдалтын түвшинг хэмжсэн судалгааны ажил хараахан байхгүй ч(Мөнхмандах, 2019), хүйсийн ялгаатай цахим хуваагдал буюу тэгш бус байдал бий болоод байгааг(ЭЗХАХБ, 2018) олон улсын байгууллагуудаас гарган тавьжээ. Хөл хорионы дэглэм үргэлжилж буй энэ үед - 20-