Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө цахим ур чадвар дутмагаас болж хөдөлмөрийн зах зээлээс шахагдах, хөдөлмөрийн бүтээмж буурах зэрэг эрсдэлүүд үүсч байна. Нөгөө талаар цахим технологийн хөгжлийг ахмадууд, эмэгтэйчүүд, ядуучууд гэх мэт нийгмийн бүхий л бүлэгт үр ашигтай байдлаар нэвтрүүлж, ашиглах боломжтой. Тиймээс ажлын байран дахь тэгш эрхийг хангахын тулд эмэгтэйчүүдийг цахим ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөрт үе шаттай хамруулж, чадавхижуулах асуудал маш чухал юм. Эмэгтэйчүүд зонхилдог боловсрол(73.3 хувь), эрүүл мэнд(84.2 хувь) зэрэг салбарууд цар тахлын нөхцөл байдалд дасан зохицохын тулд цогц цахим ур чадваруудыг шаардаж байна. Иймээс эдгээр салбаруудад цахим ур чадвар өндөртэй ажиллах хүчнийг бэлдсэнээр зайнаас ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн үр ашгийг дээшлүүлэхээс гадна ажлын карьер болон ар гэрийн асуудлаа давхар зохицуулах хүсэлтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх боломжтой юм. Монголын компаниудад хүний нөөцийн дотоод сургалтын соёл аль хэдийнэ тогтсон төдийгүй дөрвөн компани тутмын гурав нь жилдээ нэгээс доошгүй удаа дотоод сургалт зохион байгуулдаг байна. Энэхүү дотоодын давуу талд тулгуурлан хувийн хэвшлийг татан оролцуулах замаар эмэгтэйчүүдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ажлын байрны ирээдүйн өөрчлөлтөнд бэлтгэх, Ковид-19 цар тахлын улмаас эрчимжиж буй цахим шилжилтэнд бэлэн байх нэн тэргүүний шаардлага тулгараад байгаа юм. 4.3. Хүүхэд асрах зохицуулалтуудад жендэрийн мэдрэмжтэй хандах Монгол Улсын Засгийн газар ядуурлыг бууруулах бодлогын хүрээнд ниймгийн халамжийн хамрах хүрээг тэлсээр ирсэн бөгөөд нийтэд нь авч үзвэл нийгмийн халамжийн 35 орчим хувь нь хамгийн эрсдэлт ядуу бүлэг болох хүн амын 20 хувьд чиглэгдсэн байна. Нийгмийн халамжийн бодлого хавтгайрч байгаа тухай хэлэлцүүлэг олон нийт болон мэргэжилтнүүдийн дунд хүчтэй өрнөж байгаа бөгөөд нийгмийн халамжаас хөдөлмөр рүү шилжих бодлогыг ирэх дөрвөн жилд үе шаттайгаар - 21-
Druckschrift
Mongol Ulsyn hödölmörijn zah zėėlijn žendėrijn tėgš bajdald Kovid19 car tahlyn üzüülž buj nölöö
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten